Люк Шоу маш хүнд бэртэл авлаа

2015-09-16 13:10:31

 

Английн шигшээ болон Манчестер Юнайтед клубын зүүн жигүүрийн хамгаалагч Люк Шоу урд шөнө болсон тоглолтын үеэр маш хүнд бэртэл авч, талбайг чөлөөллөө. Манчестер Юнайтед клуб аваргуудын лигийн тоглолтын хүрээнд ПСВ Эндховен клубын талбайд зочлон тоглосон юм.

 

Энэ үеэр ПСВ Эндховен клубын мексик хамгаалагч Алберто Морено түүний хөлд сууж, бөмбөг таслалт хийхдээ алдаа гаргасан. Ингэснээр Люк Шоугийн шилбэний хоёр яс хугарч, яаралтай мэс засалд орох шаардлагатай болсон байна.

 

 

Тоглолтод ПСВ 2:1-ээр Юнайтедыг буулгаж авчээ. Тоглолтын дараа Юнайтедын босс Луй Ван Гаал Люк Шоугийн бэртлийн талаар “Би эмч хүн биш. Гэхдээ тэр хамгийн багадаа зургаан сар талбайд гарахгүй” гэжээ. Люк Шоу улирал эхэлснээс хойш Юнайтед болон Английн шигшээ багийн төлөө маш сайн тоглож байсан юм.

 

Л.Дэлгэр


Нүүр хуудас