Сахиусан тэнгэрийн бүтэлгүйтэл

2015-09-14 09:22:52

 

Викториа’с Cикретийн алдартай сахиусан тэнгэрүүдийн нэг Кэндис Свейнпол загварын тайзнаа “бяцхан” бүтэлгүйтжээ. Тэрээр өнгөрсөн баасан гарагт болсон Нью-Йоркийн загварын долоо хоногийн Givenchy шоуны үеэр бүдэрч унасан байна.

 

Гэсэн хэдий ч Өмнөд Африк гаралтай загвар өмсөгч бүсгүй тэр дороо инээмсэглэн босож, цааш алхсаар загварын үзүүлбэрээ үзүүлж дуусгажээ. Үүний дараа Кэндис шалбарсан өвдөгнийхөө зургийг Инстаграм хуудсанаа нийтлээд тусалж дэмжсэн хүмүүст талархал илэрхийлжээ.

 

Алдарт Викториа’с Cикретийн нүүр царай болсон Кэндис Свейнпол хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчдийн тоонд багтдаг юм. Тэрээр Forbes сэтгүүлийн 2013 оны жагсаалтад 9-рт бичигдэж байжээ. Тухайн үед Кандисийн орлого 3.3 сая ам.доллар байсан гэнэ.

 

Б.Саруул

 

 

 


Нүүр хуудас