ДАШТ-д Монгол Улс дөрөвдүгээр байрт шалгарлаа

2015-09-13 17:01:00

 

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас-Вегас хотноо сүүлийн өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр манай дөрвөн бөх барилдсанаас 74 кг-ын жинд барилдсан Пүрэвжавын Өнөрбат алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдээд байна.

 

 

П.Өнөрбат нэгдүгээр тойрогтоо БНСУ-ын бөх Буингмин Гонгтойг 3:0, 4:2 оноогоор хожсон бол, Вэнэсуэлийн бөх Кристиан Солменназезийг 10:0, Францын Зелимхан Хажиев 6:1 нарыг хожиж, мөнгөн медалийн төлөө Энэтхэгийн бөх Н.Панча Ядавд 3:4 оноогоор хожигдож яваад барилдааны төгсгөлд 1 оноо авч мөнгөн медалийн болзол хангалаа.

 

Дэлхийн аваргын алтан медалийн төлөө П.Өнөрбат АНУ-ын бөх, олимпийн аварга, дэлхийн хошой аварга Жордан Эрнест Барроустай барилдан ялагдаж мөнгөн медалийн эзэн болсон юм. Ингэснээр энэ удаагийн Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улс дөрөвдүгээр байрт шалгарлаа.

 

 

ДАШТ Лас-Вегас 2015 тэмцээнээс С.Батцэцэг Алтан медаль, С.Цэрэнчимэд мөнгөн медаль, П.Өнөрбат мөнгөн медаль, Б.Номин мөнгөн медаль, Э.Бэхбаяр хүрэл медаль тус тус хүртлээ.

 

 

Eagle.mn


Нүүр хуудас