П.Өнөрбат алтан медалийн төлөө барилдана

2015-09-13 11:10:08

 

АНУ-ын Лас-Вегас хотноо болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөнө.

Дэлхийн аваргын сүүлийн өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 57 кг, 70 кг, 74 кг, 125 кг жингийн барилдаан болж, шилдгүүд тодорно.

Манай улсаас 57 кг-д Эрдэнэбатын Бэхбаяр, 70 кг-д Батчулууны Анхбаяр, 74 кг-д Пүрэвжавын Өнөрбат, 125 кг-д Жаргалсайханы Чулуунбат нар барилдах юм.

Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 74кг-ын алтан медалийн төлөө Монголын тамирчин ОУХМ П.Өнөрбат барилдахаар шалгарч үлдлээ.

 

Тэрбээр хагас шигшээд Энэтхэгийн бөх Инчёны Азийн наадмын хүрэл медальт Нарсинх Панчам Яадавыг ялж дэлхийн аваргад финалдлаа.

 

Энэтхэгийн Ливан Азкуйтай эн тэнцүү барилдаж цаг дуусахад дөрвөн секунд дутуу байхад хөлд орон дэвжээнээс гаргаж 4:4 оноог тэнцүүлж торгуулийн оноогоор ялалт авч финалд шалгарсан юм. П.Өнөрбат эхний тойрогтоо БНСУ-ын бөх Бюн Мин Гог 7:2, Венесуэлийн бөх Колменарезийг 10:0 оноогоор цэвэр хожиж, наймд шалгарч, улмаар Францын бөх Зелимхан Хаджиевыг 6:4 оноогоор ялж хагас шигшээд шалгарсан юм.

 

Э.Бэхбаяр хүрэл медаль хүртлээ

 

 

Чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 57кг-д барилдсан залуучуудын дэлхийн аварга Э.Бэхбаяр хүрэл медаль хүртлээ.

Түүний өрсөлдөгч нь Казахстаны Артас Сана байсан. Барилдааны эхнээс манай бөх илүү барилдаж 5:0-ээр тэргүүлж явсаар шийдвэрлэх мөчид 7:1-ээр хүрэл медалийн болзол хангалаа.

2014 оны ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 61кг-д хүрэл медалийн төлөө Э.Ням-Очир Казахстаны бөх Артас Санаг 1:1-ээр ялагдсан бол энэ жил дахин Э.Бэхбаярт хожигдож медальгүй хоцорлоо.

 

Лас-Вегаст болж буй ДАШТ-ий хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар шөнийн 02.00 цагт эхэлж байгаа бол медалийн төлөөх барилдаан 10.30-13.00 цагийн хооронд болох юм.

 

ДАШТ-ийг  https://unitedworldwrestling.org линкээр шууд үзэх боломжтой.

Eagle.mn

 

 


Нүүр хуудас