“US Open” тэмцээний аваргын төлөө өрсөлдөх теннисчид тодорлоо

2015-09-13 10:40:28

 

Нью-Йорк хотноо болж буй талбайн теннисний оны сүүлийн “Их дуулга” болох “US Open” буюу “Америкийн нээлттэй тэмцээн” наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 13-нйы хооронд үргэлжилж байгаа бимлээ. Тэгвэл тус тэмцээний эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан ангиллын аваргын төлөө өрсөлдөх теннисчид тодорлоо.

 

 

Тус тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилал сонирхолтой өрнөж, финалд Италийн Р.Винчи, Ф.Пеннетта нар үлдлээ.

Энэ оны "Австралийн нээлттэй тэмцээн", "Ролан Гаррос", "Уимблдон"-д дараалан түрүүлээд байсан Дэлхийн манлай теннисчин Серена Уильямсыг нутгийн дэвжээндээ аваргын цом өргөнө гэж таамаглаж байсан ч түүнийг Италийн Роберта Винчи зогсоолоо.

 

 

Баасан гаригт болсон Серена, Винчи нарын тоглолт гурван сет үргэлжилсэн бөгөөд эхний сетийг Серена 6:2-оор өөрийн болгожээ. Удаах сетүүдэд Итали теннисчин илүү байж 6:4, 6:4-өөр хожсоноор аваргын төлөө тоглохоор шалгаран үлдлээ.

 

Серена Уильямс "Америкийн нээлттэй тэмцээн"-д түрүүлбэл оны турш болдог дөрвөн "Их дуулга"-д дараалан түрүүлсэн анхны теннисчин гэж түүхэнд бичигдэх байсан юм. Энэ жил 34 настай нэрт теннисчин "US Open"-д сүүлийн гурван жил дараалан түрүүлээд байсан. Тэрбээр нийт "Их дуулга" тэмцээнд 21 удаа түрүүлжээ.

 

Eagle.mn


Нүүр хуудас