С.Цэрэнчимэд, Б.Номин нар мөнгөн медаль хүртлээ

2015-09-12 11:59:55

 

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас-Вегас хотноо үргэлжилж байна. Тэмцээний гурав дахь өдөр барилдсан манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 60 кг-д 2014 оны дэлхийн аварга С.Цэрэнчимэд мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөө Украины тамирчин Оксанатай Херхелтэй барилдсан ч 7:10 онооны харьцаагаар хожигдлоо.

 

С.Цэрэнчимэд Шинэ Зиланд, БНХАУ, Болгарын бөхчүүдийг хожин мөнгөн медалийн болзол хангаад байсан юм. Аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанаа Украины бөхтэй хийж, хожигдлоо.

 

Өнгөрсөн жил Узбекистаны Ташкентад болсон дэлхийн аваргаас алтан медаль хүртэж байсан С.Цэрэнчимэд энэ жил мөнгөн медаль авч дэлхийн аваргын хос медальтан болж байна.

 

 

Мөн 61 кг-ын жинд алтан медалийн төлөө Б.Номин 2014 оны Ташкентийн дэлхийн аварга, Европ тивийн аварга Азербайжаны бөх Гажи Алиевтэй барилдаж оноогоор цэвэр ялагдлаа.

 

2014 оны ДАШТ-ий 61 кг-д С.Ням-Очир хүрэл медаль хүртсэн бол 2015 онд Б.Номин мөнгөн медаль хүртлээ.

 

2007 оны Бакугийн ДАШТ-ээс 55 кг-д Гавьяат тамирчин Б.Наранбаатар гавьяат мөнгөн медаль авчирч байсан бол найман жилийн дараа энэхүү медалийн буухиаг Батболдын Номин залгаж дэлхийд нэрээ дансаллаа.

 

Г.Даша

 

 


Нүүр хуудас