Алдарт жүжигчин Иван Краскогийн хуримын зураг

2015-09-11 12:28:58

 

Оросын алдарт жүжигчин энэ сарын 23-нд Иван Краско 85 нас хүрнэ. Тэрээр хэдхэн хоногийн өмнө өөрөөсөө 60 насаар дүү бүсгүйтэй нижгэр хуримласан юм. Энэ түүний дөрөв дэх гэрлэлт гэнэ. Краско өмнөх гурван эхнэрээсээ таван хүүхэдтэй аж.

 

Харин шинэ эхнэр Наталья Шевельтэйгээ Санкт-Петербургийн либерал боловсролын хүрээлэнд лекц тавихдаа анх танилцсан байна. 24 настай залуу бүсгүй болон 84 настай алдарт жүжигчин хоёрын багш, оюутны харилцаа удаан үргэлжлээгүй бөгөөд тэд хэсэг хугацааны дараа бие биедээ хайртай болсон гэнэ.

 

 

Иван Краско гоёмсог алмазан шигтгээтэй бөгж барин Санкт-Петербургийн метронд өвдөг сөгдөж Натальяд гэрлэх санал тавьжээ. Хосууд маргааш нь гэрлэлтээ бүртгүүлж, ойр дотны хүмүүсийнхээ хүрээлэлд хуримын ёслолоо үйлдсэн байна.

 

Сонирхуулахад, Иван Краско ЗХУ-ын үеийн болон Оросын орчин үеийн 140 гаруй кинонд дүр бүтээсэн домогт жүжигчин юм.

 

Б.Саруул

 

 

 

 


Нүүр хуудас