Д.Арвин: Монголын төр ёолкны чимэг болох ёсгүй

2015-09-08 16:01:54

 

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан яг одоо явгадаж байна. Уг хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байгаа юм. УИХ-ын гишүүд санал бодлоо хэлэх үеэр УИХ-ын гишүүн Д.Арвин “Монголын төр ёолкны чимэг болох ёсгүй. Та нарыг ах дүү амраг садангаа албан тушаалд томилдгийг би мэднэ. Харин миний хувьд төрсөн ах дүү, үр хүүхдээ албан тушаалд томилсон тохиолдол нэг ч байхгүй. Өнөөдөр та нар ах дүү амраг садангаа албан тушаалд тавин  монголын  мөнгийг үрж байгаа шүү. Албан тушаалтнуудыг шударгаар нээлттэйгээр өрсөлдүүлэн шалгаруулах ёстой”  гэж бухимдсан юм.

 

Eagle.mn


Нүүр хуудас