В.Путин боксчин бүсгүйтэй болзож эхэлсэн үү

2015-09-04 08:51:00

 

Ерөнхийлөгч В.Путин Оросын улс төрд хамгийн нөлөө бүхий хүн ч хувийн амьдралын хувьд нэлээд ээдрээтэй нэгэн. Тэрээр 2013 оны зургаадугаар сард 30 жил ханилсан эхнэр Людмилагаасаа салж буйгаа албан ёсоор зарласан.

 

Ерөнхийлөгчийн салалттай зэрэгцэн дахин нэг шуугиан гарсан нь В.Путины нууц амраг хэмээгддэг байсан Алина Кабаева байв. 2012 онд Кабаеваг амаржсаны дараа В.Путины хүүхдийг төрүүлсэн гэх яриа хэсэгтээ л шуугиан дэгдээсэн. Харин өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр Кабаева дахин олны өмнө хөлд хүнд үзэгдсэний дараа В.Путин, Кабаева нар хоёр дахь үрийн зулаагаа үнэрлэх нь гэсэн шар мэдээлэл цацагджээ.

 

 

Тэгвэл Оросын төрийн тэргүүн сүүлийн үед дэлхийн дунд жингийн шилдэг боксчин,  Наталья Рагозинатай хамт гэрэл зурагт өртөх  болжээ. Тэд өнгөрсөн долоо хоногт Сочи хотноо болсон самбо бөхийн тэмцээнийг хамтдаа үзсэн байна. Наталья 2011 онд Москвад болсон Федор  Емельяненко, Жефф Монсон нарын тулааны үеэр Ерөнхийлөгч В.Путины дэргэд тухалж, тэмцээнийг үзэж байсан аж. Иймээс боксчин бүсгүйг Оросын төрийн тэргүүний шинэ “амраг” байж магадгүй хэмээн шар хэвлэлүүд мэдээлжээ.

 

Сонирхуулахад, Наталья мэргэжлийн рингэнд 22 удаа тулалдаж, бүгдэд нь ялалт байгуулсан бөгөөд 13 удаагийн тулаанд өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авч байсан тамирчин юм. Эдүгээ 39 настай тамирчин бүсгүй ганц бие эх бөгөөд хүүгийнхээ хамт Москва хотноо аж төрдөг гэнэ.

 

Б.Саруул 


Нүүр хуудас