Ни-Йогийн давхар гэнэтийн бэлэг

2015-09-01 13:30:10

 

Дуучин Ни-Йо, түүний найз бүсгүй Кристал Ринэй нар өнгөрсөн зургаадугаар сард болзож эхэлснийхээ нэг жилийн ойгоо тэмдэглэсэн. Тэгвэл хосууд өнгөрсөн даваа гарагт Инстаграм хаягаараа дамжуулан гэнэтийн мэдээ дуулгасан байна.

 

Кристал найз залуутайгаа авахуулсан хар цагаан зургаа Инстаграм хаягтаа тавиад бие давхар болсноо дуулгажээ. Харин R & B дуучин Ни-Йо найз бүсгүйнхээ зургийг тавиад сүй тавьснаа зарлаж, ирэх жил хуримаа хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. 

 

Б.Саруул

 


Нүүр хуудас