Мадоннагийн охин комиссын бараанаас хувцаслав

2015-08-31 13:54:35

 

Алдарт дуучинн Мадоннагийн охин Лурдес Леон хээгүй нэгэн бололтой. Шар даашинзаар гангарсан саарал үстэй Лурдесыг папарацичид Нью-Йорк хотын гудамжаас төвөггүй олжээ.

 

Тэрээр Челси дахь “Beacon’s Closet” дэлгүүрээс өөртөө хэд хэдэн хувцас худалдан авч, шар торонд хийн  алхаж явсан нь сэтгүүлчдийн дуранд өртсөн байна. Өмнө нь тэрээр урлагийн коллежид элсэхийн тулд сургалтын төлбөрөө өөрөө олох бодолтой байгаагаа хэлж байсан бөгөөд зуны амралтаараа дэлгүүрт ажиллах зэргээр мөнгөнд ухаалаг ханддаг охин гэдгээ харуулж байсан юм.

 

Сонирхуулахад, 18 настай Лурдес Леонийг өнгөрсөн долоодугаар сард Тел Авев гэгчтэй Парист хуримаа хийсэн гэх мэдээлэл цацагджээ.

 

Б.Саруул

 

 

 

 


Нүүр хуудас