“Чарлигийн сахиусан тэнгэр” ээж боллоо

2015-08-29 14:05:00

 

“Биллийг устга”, “Чарлигийн сахиусан тэнгэрүүд” зэрэг олон киногоороо үзэгчдийн танил болсон Ази гаралтай алдарт жүжигчин Люси Лью 46 насандаа ээж боллоо. Тэрээр хүүтэй болсон бөгөөд хүүгийнхээ зургийг фэйсбүүк хуудсандаа оруулан “Миний амьдралд ирсэн шинэ залуутай танилц, Миний хүү Роквелл Rockwell Люси Лью. Маш их хайртай” хэмээн бичжээ. Гэхдээ түүнийг сүй тавьсан болон гэрлэсэн гэдэг мэдээлэл одоогоор байхгүй байгаа юм. Харин хэвлэлээр нууцаад гэрлэсэн байж магадгүй гэдэг таамаг байгаа ч энэ нь баттай мэдээлэл биш гэнэ. 

 

1998-2002 онуудад Люси Льюгийн амжилтын оргил үе байсан.Одоо ч тэрээр Холливууд дахь хамгийн их эрэлт хэрэгцээтэй, өндөр орлоготой жүжигчдийн нэг хэвээр байгаа юм. 

 

Люси Лью 2013 онд Диснейн бүтээл “Tinker Bell and the Legend of the Never Beast” кинонд дуу оруулсан бөгөөд мөн ирэх онд дэлгэцнээ гарах “Kung Fu Panda 3” хүүхэлдэйн киноны Master Viper буюу могойнд дүрд дахин дуу оруулах юм байна.

 

 

Eagle.mn


Нүүр хуудас