Майли Сайрус телевизийн нэвтрүүлэгч болжээ

2015-08-29 13:20:00

 

Дэггүй үйлдлээрээ олон нийтийн анхаарлыг татаж явдаг дуучин Майли Сайрус телевизийн нэвтрүүлэгчийн дүрд хувирчээ. Тэрээр гадаад төрхөө өөрчилж, лхагва гарагийн “Jimmy Kimmel Live” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажилласан байна. Том шил зүүж, албаны хувцас өмссөн Майли гудамжинд тааралдсан хүмүүсээс өөрийнх нь талаар юу гэж бодож явдгийг нь асуужээ.

 

Ковбой малгай өмссөн нэгэн эр Майли Сайрусын шүтэн бишрэгч биш гэдгээ хэлээд “Тэр амьдралдаа ямар нэгэн зүйлээ алдсан хүн шиг санагддаг” гэжээ. Харин өөр нэг эр Майли Сайрусаас илүү Тайлор Свифтэд дуртай хэмээн хариулсан байна.

 

 

 

Саяхнаас олны танил хүмүүс зүсээ хувирган энгийн иргэдийн дунд орох “мода” дэлгэрээд байгаа юм. Үүний өмнө хөлбөмбөгийн супер од Криштиано Роналдо Мадрид хотын төв талбайд нохой хөтлөн очиж, орон гэргүй эрийн дүрд хувирчээ. Түүнийг хөлбөмбөг тоглон гуйлга гуйхад хүмүүс огтхон ч таниагүй аж.

Б.Саруул 


Нүүр хуудас