Хувцасны өнгийг хэрхэн төгс хослуулах вэ

2015-08-25 13:24:48

Мэдрэмжтэй хувцаслахын тулд өнгөний зохицолд зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай. Өнгө нь харагдах байдал төдийгүй сэтгэл санаа, хүмүүс хоорондын харилцаанд нөлөөлж байдаг чухал үзүүлэлт юм. 

 

Хувцасны өнгийг сонгохдоо анхаарах зүйлс:

- Цайвар өнгийн цамц өмссөн бол бараан өнгийн өмд, цайвар өнгийн гутал сонгох, харин бараан өнгийн цамц өмссөн бол цайвар өнгийн өмд, бараан өнгийн гутал сонгоно гэдгийг мартаж болохгүй.

- Дээгүүрээ арьсныхаа өнгөтэй ойролцоо өнгийн хувцас өмсөхөөс зайлсхийх нь зүйтэй юм. Тухайлбал, цэнхэр, цэнхэр ягаавтар өнгийн суурь өнгөтэй хүмүүс хурц, тод өнгийг сонгох нь зохимжтой. Харин шаргал, тоор шиг ягаавтар өнгийн арьстай бол зөөлөн бор, цайвар цэнхэр, хүрэн, ягаан зэрэг өнгийг сонгох хэрэгтэй.

 

Хослуулахад тохиромжтой өнгөнүүд:

-  Хар өнгөтэй цагаан, улаан, ногоон, шар, улбар, хөх ягаан, цайвар, завсрын өнгүүд зохицоно

-  Хөх өнгөтэй цагаан, саарал, улаан цэнхэр, шар, нил ягаан хослоно

-  Саарал өнгийг шунхан улаан, хөх, хар, улаан, ногоон, нил өнгийг хослуулбал зохимжтой

-  Хүрэн өнгөтэй хөх ягаан, цайвар, ногоон хул, шаргал, алтан шар, цагаа өнгө сайхан харагдана

-  Шар өнгөтэй хүрэн, улаан хүрэл, ногоон, цайвар хөх өнгүүд зохицоно.

 

Б.Саруул

Та бүхэнд дараах 20 өөр өнгөний хослолыг хүргэж байна. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Нүүр хуудас