Э.Ганболор телевизийнхээ нэрийг өөрчилж “VTV” болгожээ

2015-08-24 15:26:09

 

"Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор өөрийн цахим хуудаснаа “Би шинэ ажлаа аваад удаагүй. Өөрийнхөө хэмжээнд дахин нэг урлагийн салбар руу шилжиж орсон. Миний хувьд дуулахын хажуугаар ток шоу хөтлөхийг битүүхэндээ мөрөөддөг байсан. Хэзээ нэгэн цагт өөрийн гэсэн ток шоутай болно гэж бодсоор ирсэн. Энэ мөрөөдөл минь 2015 онд биелэх гэж байна. Он гарсаар телевизийн салбарын найз нөхөд, хамтран ажиллагсдаас багагүй санал ирсэн” хэмээн бичиж байсан юм.

 

Тэгвэл тэрбээр “Шинэ дэлхий” телевизийн гүйцэтгэх захирлын албыг хашиж буй бөгөөд цоо шинэ дүр төрх, өнгө аястай нэгэн сувгийг үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болоод буй аж. Телевизийн салбар дахь түүний хамтрагч нь мөн л хөгжмийн зохиолч Б.Чинбат байх аж. “Sweetymotion” хамтлагийн продюссер, дуучин хоёр энэ удаа хэвлэл мэдээллийн салбарт цоо шинийг мэдрүүлэх гэнэ. Мөн тэдэнтэй .V. студи гар нийлэхээр нэгдээд буй. Телевизийн нэвтрүүлгүүдийн ерөнхий найруулга, гүйцэтгэлийн ажлууд дээр .V. студи, албан ёсны хөгжмийн продюссерээр хөгжмийн зохиолч Б. Чинбат,  нүүр царай болох хөтлөгчдийн имиж бүрдүүлэлт дээр Матрикс салон, брэнд хөгжүүлэлт дээр “Бид Монгол агуулга” нэгдлийн туршлагатай дизайнер О. Одонболд зэрэг салбар бүрийн шилдгүүд нэг дор цуглажээ.

 

 

Тэд өөрчлөлтийн эхлэлээ телевизийн нэрээ өөрчлөхөөс эхэлжээ. Өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн нийтлэг жишгээр үсгэн товчлолд оруулж, “Шинэ дэлхий”-г “VTV” HD хэмээн өөрчилжээ. Мөн хамгийн сүүлийн үеийн өндөр нягтаршилтай дүрсний үзүүлэлт бүхий “FullHD” хэлбэрээр техник, технологийн иж бүрэн шинэчлэлт хийсэн байна.  

 

Eagle.mn

 


Нүүр хуудас