“Эмэгтэйчүүдийн өшөө авалт ямар ч шийтгэлээс хүчтэй”

2015-08-21 09:51:51

 

“Эмэгтэй хүнд юу ч өгсөн түүнийг арай том болгож өгдөг. Түүнд сперм өгвөл хүүхэд болгож өгнө. Түүнд гэр өгвөл үүр болгож өгнө. Түүнд ногоо өгвөл хоол болгож өгнө. Түүнд нэг инээд өгвөл зүрхээ өгнө. Харин түүнд нэг дуу дуулж өгвөл танд концерт тоглож өгнө. Өөрт нь өгч байгаа юуг ч үржүүлээд олон болгоод өгнө. Тиймээс түүн рүү шавар шидэж байгаа бол үүнийхээ төлөө намагт шигдэнэ гэдэгтээ бэлтгэлтэй байгаарай” гэсэн хошин яриа бий.

 

Тэгвэл энэ яриа хошин гэх утгаа алдаад байна. Учир нь, бүсгүйчүүдийн аймшигтай өшөө авалт цахим хэрэглэгчдийн чихийг дэлдийлгэж, амыг ангайлгаад байна. Тэдний зарим хүний санаанд багтамгүй хэрцгий үйлдэл гаргасан нь олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэл хүртжээ. Тухайлбал, 

 

Найз залуугаа хамт ажилладаг бүсгүйтэйгээ энгэр зөрүүлснийг мэдсэн эмэгтэй хариу барихаар шийджээ. Ингээд найз залуугаа унтаж байх үеэр бэлэг эрхтэн тус газар нь гал тавьж орхисон байна. Мөн уг үйлдлээ баталгаажуулж, бичлэг хүртэл хийгээд эцэст нь түүнээс салж байгаагаа хэлжээ.

 

Найз залуудаа хууртсан эмэгтэйчүүдийн шийтгэл үүгээр зогсохгүй бололтой.

 

 

Хятадын Хэнань мужид нэгэн бүсгүй араар тавьсан нөхрийнхөө бэлэг эрхтнийг хоёр ч удаа тасдаж нийгмийн сүлжээнд шуугиан тарьсан. Түүний нөхөр болох 32 настай Фан Лунг эхнэрийнхээ гар утсыг ашиглан нууц амраг руугаа мессеж бичиж байгаад устгахаа мартаж улмаар эхнэртэй баригдсан байна. Энэ бүхэнд уурласан бүсгүй нөхрөө унтаж байхад нь бэлэг эрхтнийг нь хайчаар тасалсан бөгөөд Фан Лунг яаралтай эмнэлэгт хандан мэс засалд оржээ. Гэтэл эхнэр нь эмнэлэг рүү нууцаар орж дахин нөхрийнхөө эрхтнийг тайран цонхоор шидэж орхисон гэнэ. Ийнхүү араар тавьсан нөхөр нь бүрмөсөн тайган болжээ.

 

 

Мөн Хятадын Жэжян мужид найз залуугаа өөр эмэгтэйтэй байхыг харсан 23 настай Ли Тан гэх бүсгүй хуурсан найз залуугаа чадахын тулд ойролцоох дэлгүүрээс 30 ширхэг эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл авч машинынх нь гадна талд наасан хэрэг гарчээ. Ли Тан үүгээр ч зогссонгүй найз залуугийнхаа машины зургийг авч онлайнаар “Тиймээ би үүнийг хийсэн юм” гэсэн тайлбартайгаар тараажээ. Харамсалтай нь түүний найз залуу Ли Танг хуураагүй бөгөөд эмэгтэй найзтай нь хамтран төрсөн өдрийн гэнэтийн бэлэг бэлдэж байсныг ийнхүү буруугаар ойлгосон байжээ.

 

 

Тэгвэл өөр нэгэн япон эмэгтэй хуурсан найз залуугаасаа өшөөгөө авахын тулд хамгийн “хатуу” шийтгэлийг бодож олжээ. Тэрээр найз залуугийн IMAC, Iphone, Ipad гэх мэт “Apple”-ийн цуглуулгуудыг нь ваннтай усанд хийж, үүнийгээ батлахын тулд зургийг нь авч түүн рүү илгээсэн байна. Зөвхөн “IMAC”-ийн дэлгэцийн үнэ гэхэд 899 фунтээс эхэлдэг тул уурлаж хорссон бүсгүй найз залуугаа хэр зэрэг хохирол оруулсан нь тодорхой юм. Бүсгүйн дарсан зургийг твиттерт 15400 хүн шэйрлэжээ.

 

 


Нүүр хуудас