Хамгийн их эрэлттэй ажил хэрэгч цүнх, хавтасууд

2015-08-20 12:14:05

Бидний ажил, амьдрал технологитой улам бүр нягт уялдсаар байна. Ердийн нэг халаастай цүнх хэрэглээнээс хасагдаж, орчин үеийн төхөөрөмжүүдтэй хослох, авсаархан, загварлаг зүйлсийг илүү сонирхох болсон.

 

Тэгвэл дизайнерууд бал, харандаанаас эхлээд нэрийн хуудас, таблет, зөөврийн компьютер, чихэвч, цэнэглэгч, гар утас, нүдний шил гээд танд хэрэгтэй бүгдийг нэг дор багтаах боломжтой цүнх, хавтасуудыг гаргажээ. Энэ бол XXI зууны ажил хэрэгч хүмүүст төгс зохицох хэрэглээ юм.

 

Travelteq А4 Portfolio

 

 

Уламжлалт бичиг хэргийн хавтсыг санагдуулам цахилгаантай. Гэвч дотор талдаа жижиг зөөврийн компьютер эсвэл том дэвтэр, таблет, үзэг болон бусад хэрэгцэээт карт, бичиг баримт хангалттай багтахуйц зайтай гэдгээрээ онцлог. Ажлын оффис, бизнес уулзалтад барьж явахад хамгийн тохиромжтой бас авсаархан. Үнэ: 273 ам.доллар

 

DSPTCH Macbook Case

 

 

Macbook хэрэглэдэг хүмүүст хамгийн тохиромжтой хавтас. Энэхүү хавтас 11-15 инчийн бүх зөөврийн компьютерт таарах өөр өөр хэмжээтэйгээр үйлдвэрлэгдэн гарч байгаа юм байна. Мэдээж хэрэг цэнэглэгч, чихэвч зэрэг дагалдах хэрэгслүүдийг хийх жижиг халаастай. Үнэ: 60 ам.доллар

 

Mod Laptop 2

 

 

Зохион бүтээгчид Mod Laptop 2-ийг “Мобайл оффис” гэж нэрлэдэг. Нэг халаасанд нь зөөврийн компьютер, таблетаа хийгээд үлдсэн хэсэгт нь бал, харандаа, чихэвч, карт, гар утас, нүдний шил зэргийг хэрхэн гайхалтай зохицуулан багтааж болохыг эндээс хараарай. Бизнес аялал хийдэг хүмүүс авч явахад тохиромжтой. Үнэ: 399 ам.доллар

 

Les Essentiels de la Vie Kansai

 

 

Хамгийн сонгодог бөгөөд гоёмсог могойн арьсан цүнх сонгохыг хүсч байвал Кансай 13-ыг санал болгож байна. Гэхдээ цүнхэнд дээр танилцуулсан хавтсууд шиг бүхнийг багтаахгүй. Энд ердөө 13 инчийн зөөврийн компьютер, хэд хэдэн баримт бичиг, бизнес картууд багтах гэнэ. Эмх цэгцтэй, ажил хэрэгч хүмүүсийн сонголт. Үнэ: 595 ам.доллар

 

Cartier Louis Cartier Portfolio

 

 

Кансай 13 хэтэрхий том санагдаж байвал Cartier Louis хамгийн тохиромжтой. Хар өнгийн, арьсан цүнхэнд Ipad, үзэг, харандаа бусад хэрэгцээт зүйлс хангалттай багтана. Гадна талын халаасанд шаардлагатай бичиг баримтыг хийх боломжтой. Үнэ: 1480 ам.доллар

 

Grab Laptop Folio

 

 

Уламжлалт мөрөндөө үүрдэг цүнхнээс илүү гартаа барьдаг шинэ загварууд эрэлт хэрэгцээ өндөртэй байгааг Блүүмберг онцолжээ. Олон өнгөний сонголттойгоос гадна хэрэгцээт зүйлсийг багтаах хангалттай олон халаастай. Үнэ: 233 ам.доллар 

 

Б.Саруул


Нүүр хуудас