Женнифер Энистоны хуримын даашинзны зураг ил боллоо

2015-08-18 13:11:48

 

Жүжигчин Женнифер Энистон наймдугаар сарын эхээр кино найруулагч Жастин Терутай Лос-Анжеласт нууцаар хуримласан. Дөрвөн жил үерхсэн алдарт хосууд Бел Эйр харшид хуримын ёслолоо үйлдсэн бөгөөд хуриманд 70 орчим зочин уригдсан аж.

 

Женнифер Энистон бусад олны танил хүмүүсийн адилаар хуримын үйл ажиллагаа, гэрэл зураг, видео бичлэгийг нууцалж байсан юм. Гэвч түүний хуримын даашинзны зураг өнгөрсөн шөнө олон нийтэд ил болжээ.

 

 

Тэрээр хуримандаа нуруу нь ил гарсан, урт ханцуй бүхий гоёмсог торон даашинзаар гангарчээ. Өнгөний хувьд цав цагаан биш, цайвар цагаан юм байна. Хуримын даашинзны хоёр ч зураг фэйсбүүкт тавигджээ. Эхнийх нь хуримын даашинзтай Женнифер Энистоныг араас нь авсан зураг байсан бол хоёр дахь зурганд даашинзыг модель өмссөн байв.

 

Б.Саруул 


Нүүр хуудас