“Хоёр ээж”-тэй орчин үеийн гэр бүл

2015-08-15 15:10:00

 

Гэр бүлээрээ олны хэл амны бай болж, олон нийтийн хараанаас мултардаггүй хүмүүс бол Кардашяны гэр бүл. Саяхан тэд бага охин Кайли Женнерийн 18 насны төрсөн өдрийг нижгэр тэмдэглэсэн байна. Энэ үеэр Кайлигийн найз залуу хайртай бүсгүйдээ 320 мянган ам.долларын үнэтэй Ferrari машин бэлэглэжээ.

 

Үүнээс гадна олны анхаарлыг татсан бас нэг зүйл бол “хоёр ээж”-тэй халуун ам бүлийн уулзалт байлаа. Учир нь Кайлигийн эцэг Брюс Женнер хүйсээ солиулж, Кэйтлин Женнер нэртэй болсноос хойш анх удаа гэр бүлээрээ уулзсан нь энэ гэнэ.

 

 

Харин түүний экс эхнэр Крис 34 настай найз залуу Кори Гамблигаа төрсөн өдрийн баярт дагуулан ирж, хамтдаа гэр бүлийн зураг татуулжээ.

 

Б.Саруул 


Нүүр хуудас