Кира Найтли охиныхоо нэрийг зарлалаа

2015-08-12 14:20:00

 

Холливуудын алдарт жүжигчин Кира Найтли өнгөрсөн тавдугаар сард амаржиж, анхны үрийн зулайгаа үнэрлээд байгаа билээ. Шинэхэн ээж бяцхан охиндоо Эди хэмээх нэр хайрласан тухай Hollywood Reporter мэдээлжээ.

 

Мөн тэрээр Elle сэтгүүлийн есдүгээр сарын дугаарыг чимж байгаа аж. Кира Найтли тус сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ээж болсныхоо дараа өөрийн биеийг илүү хайрлаж, талархдаг болсон тухайгаа дурьдаад “Эмэгтэй хүнийхээ хувьд мэдээж биеийнхээ аль нэг хэсгийг үзэн яддаг. Жирэмсэн байхдаа толь руу очоод биеийн галбир минь хэрхэн өөрчлөгдөж байгаа тухай санаашран боддог байлаа. Харин хүүхэд маань төрсний дараа өөрийн биеийг хараад гайхалтай юм хэмээн бодох болсон” гэжээ.

 

Б.Саруул 

 


Нүүр хуудас