Солонгос охидын үс засалтын шинэ тренд

2015-08-12 09:55:10

 

Дух руу унжсан үсээ зүрхэн хэлбэртэй болгож өөрчлөх шинэ тренд солонгос охидын дунд давалгаалж байна. Анх Кендалл Женнер үсээ зүрхэн хэлбэртэй болгон өөрчилж, зургаа Инстаграм хаягтаа тавьсан нь 2.9 сая лайк авч байжээ.

 

Энэхүү үсний засалтыг "hateu aapmuhri" хэмээн нэрлэдэг аж. Kotaku агентлагийн мэдээлснээр охид, бүсгүйчүүдийн үсний шинэ засалттай сэлфи зургууд сошиал ертөнцөд хамгийн түгээмэл байна гэжээ.

 

Бүсгүйчүүд үсээ ийм хэлбэртэй болгохын тулд янз бүрийн үсний бэхжүүлэгч, лакнаас эхлээд төмөр утас хүртэл ашиглаж байгаа гэнэ. Загварлаг охидоос дутахгүй залуучууд хүртэл үсээ зүрхэн хэлбэртэй болгож амжсан байна.

 

Б.Саруул

 

 

 

 

 

 

 


Нүүр хуудас