Синди Кроуфорд продюссер болжээ

2015-08-01 14:03:59

 

Домогт загвар өмсөгч Синди Кроуфорд “Шүтээн” хэмээх олон ангит киноны продюссер болжээ. Энэхүү кино нь 2016 онд телевизийн дэлгэцнээ гарна. Уг олон ангит киног “NBC” компани бүтээж байгаа аж. 

Энэхүү олон ангит кинонд 1980-1990-ээд оны үеийн “Ford Modeling Agency” болон “Elite Model Management” зэрэг нэртэй агентлагуудын ширүүхэн өрсөлдөөний түүхийг өгүүлэх ажээ. Гэхдээ киноны үйл явдал нь бодит явдлаас сэдэвлээгүй гэнэ.

 

Eagle.mn


Нүүр хуудас