Дэвид Бекхэм охиндоо зориулан шинэ шивээс хийлгэжээ

2015-07-27 18:07:00

 

Британийн хамгийн царайлаг аав, алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм охин Харпертаа зориулж шинэ шивээстэй болжээ. Тэрээр бяцхан гүнжтэй болоод эгмэн дээрээ Харпер хэмээн нэрийг нь шивж байсан бол энэ удаад охиныхоо нэрний өмнө “Brelly lady” гэх үгийг шивүүлжээ. Алдарт хөлбөмбөгчин энэ тухай өөрийн инстграмдаа “Хөөрхөн Харпертаа зориулав. Аав нь охиндоо хайртай шүү. Чи миний баяр баясгалан” гэж бичжээ.

 

 

40 настай алдарт хөлбөмбөгчийг хуримынхаа 16 жилийн ойд зориулан эхнэр Викториа Бекхэмийн нэрийг зүүн гартаа шивүүлэхэлд түүний шивээс бараг л 99 хүрсэн хэмээн хэвлэлээр бичиж байсан..

 

Бекхэм өнгөрсөн долоо хоногт охиныхоо захиалгаар “Сарыг хулгайлах төлөвлөгөө” хүүхэлдэйн киноны баатар Минионыг нуруун дээрээ шивүүлснийг эхнэр нь цахим сүлжээнд тавьсан юм. Гэхдээ тэрхүү хүүхэлдэйн баатар бяцхан Мино охиных нь хүслийг татсан түр зуурын шивээс байсан гэнэ.

 

 

Тэрээр энэ сарын эхээр болсон охиныхоо 4 насны төрсөн өдрөөр өөрийн инстграмдаа “Харпертай авахуулсан хамгийн шилдэг агшин” хэмээн нялх охиноо тэвэрсэн зургаа дэлгэж байсан билээ.

 

 

Г.Даша

 


Нүүр хуудас