Арабын тэрбумтнуудын төмөр хүлгүүд

2015-07-14 09:40:00

Хүн төрөлхтний хувьд машиныг зөвхөн хэрэглээ болсон хэмээн ярьдаг ч толгой баячуудаараа дэлхийд алдартай Арабын тэрбумтнуудын хувьд төмөр хүлгүүдээрээ өрсөлддөг “мода” дэлгэрээд удаж байгаа билээ. Тэр бүү хэл дэлхийн бусад орнуудтай харьцуулахад  Арабууд хамгийн үнэтэй, чамин ганган машинуудыг эдэлж хэрэглэдгээрээ алдартай юм. Энэ удаад тэдний хамгийн алдартай төмөр хүлгүүдийг танилцуулж байна.

 

 

Энэхүү алтадсан Range Rover 150 мянган еврогийн үнэтэй бөгөөд таван литрийн багтаамжтай, 500 морины хүчин чадалтай V8  хөдөлгүүртэй юм.  5.4 секундын дотор 62 км  цаг хүртэл хурдалдаг.

 

 

Гэрэл мэдрэгчтэй, 1000 морины хүчин чадалтай, найман литрийн багтаамжтай W16 хөдөлгүүрт Bugatti Veyron нь нэг сая еврогийн үнэтэй гэнэ. Түүнчлэн 30 сеундэд 230 км цаг хурдлах хүчин чадалтай ажээ.

 

 

“Нисдэг хатагтай” хочтой Rolls-Royce компанийн Wraith хүлгийг зах зээлд 225 мянган еврогоор худалдаалдаг билээ. V12, 8 араатай ZF автомат хөдөлгүүртэй энэхүү хүлэг 624 морины хүчин чадалтай бөгөөд 4.4 секундэд 100 км хүртэл хурдалдаг байна.

 

 

Дэлхийд хосгүй “Ferrari 458 Italia” загварыг 2009 онд анхлан Франкфуртын авто шоуны үеэр танилцуулж байсан билээ. 2013 оноос эхлэн худалдаанд гарсан “Spider” загвар нь өмнөх моделуудыг илүү сайжруулан шинэчилсэн, шилдэг загвар болсоноороо онцлог юм. 160 мянган еврогоор худалдаалагдаж буй энэ төмөр хүлэг 4.5 литрийн багтаамжтай V8 хөдөлгүүрт, 570 морины хүчин чадалтай юм. Ердөө 3.3 секундэд 62 км хүртэл хурдлах аж.

 

 

Терминатор загварын KTM X-Bow-г та 80 мянган еврогоор худалдан авах боломжтой гэнэ. Хоёр литрийн багтаамжтай, ауди хөдөлгүүрт X-Bow гуравхан секундэд 60 км цаг хурдлах хүчин чадалтай.

 

 

Mercedes Benz G63 AMG 6x6  машин нь он гарсаар ердөө 60 ширхэг үйлдвэрлэгдсэн байна. 1500 морины хүчин чадалтай энэхүү машины угсралтыг гараар хийдэг бөгөөд бүхээгний ихэнх хэсэг нь гурван тэнхлэгт хүрээтэй аж.  V8 хос турбо, долоон араа, алмазан шигтгээтэй савхин бүрээстэй. 18 инчийн жолооны хүрдээр 37 инчийн зургаан дугуйг хөдөлгөдөг ба одоогоор АНУ-д хамгийн эрэлттэй машины тоонд Mercedes Benz G63 AMG 6x6  багтжээ.

 

 

Тансаг зэрэглэлийн машин үйлдвэрлэгч Maserati компанийн бас нэгэн гайхалтай бүтээл болох Red bullet-ийг 150 мянган еврогоор худалдаалдаг.

 

 

Манай гарагийн хамгийн хурдан басхүү хамгийн өндөр үнэтэй машин бол Bugatti Veyron юм. Дээд тал нь 437 км цаг хүртэл хурдлах чадвартай энэ спорт загварын машиныг 2005 оноос эхлэн үйлдвэрлэж эхэлжээ. Нэг бүрийн үнэ нь 2.1 сая ам.доллар бөгөөд 1184 морины хүчтэй найман литрийн W16 хөдөлгүүртэй аж. Харин Арабын тэрбумтнуудын гэргий нар энэхүү гайхалтай төмөр хүлгийг уруулын будаг, хумсны лакныхаа өнгөнд хослуулан худалдан авдаг гэнэ.

 

 

Mercedes Benz CLS 63 AMG Coupe загварын нэг бүрийн үнэ 82 мянган евро юм. 5.5 литрийн багтаамжтай, 550 морины хүчин чадалтай V8  хөдөлгүүртэй бөгөөд 3.7 секундын дотор 60 км цаг хүртэл хурдлах аж.

 

Б.Саруул
 


Нүүр хуудас