Эрчүүдийн энэ зуны шинэ тренд

2015-06-30 09:34:00

 

Эрчүүдийн хувьд сахал нь нас биед хүрч, төлөвшиж тогтсоныг илэрхийлж байдаг. Түүнчлэн сахлаа нямбай, донжтой ургуулсан эрчүүд сайн ажилд тэнцэх, эсрэг хүйстэндээ таалагдах магадлал өндөр байдгийг Бразилийн Сао-Паологийн их сургуулиас явуулсан судалгаагаар баталжээ.

 

Олон зууны туршид эрчүүдийн сахлын хэв маяг, мода өөрчлөгдөн хувьссаар ирсэн. Өнгөрсөн зун эрчүүд сахлаасаа элдэв төрлийн чимэглэл зүйх трендийг бий болгоод байсан бол энэ зун мерман гэх шинэ тренд цахим ертөнцөд давалгаалж байгаа тухай “Elle” сэтгүүл мэдээлжээ. Эрчүүд энэ зун хурц, тод өнгөөр үс болон сахлаа будах мода дэлгэрүүлээд байгаа гэнэ.

 

Б.Саруул


Нүүр хуудас