Channing Tatum одтой явна

2015-06-27 17:00:00

 

Холливудын царайлаг жүжигчин, халуухан залуусын нэг Channing Tatum сүүлийн жилүүдэд одтой, азтай яваа билээ. Тэрээр  Side Effects, 21 Jump Street, Foxcatcher, 22 Jump Street зэрэг олон алдартай бүтээлд тоглосон бөгөөд энэ онд болон ирэх жил нээлтээ хийх хэд хэдэн бүтээлд гол дүр аван ажиллаж байгаа юм.

 

Тэрээр саяхан өгсөн нэгэн ярилцлагтаа “Сүүлийн 6 жилийн хугацаанд эхнэртэйгээ гэрлэж, охинтой болж, бас тоглосон кинонууд маань амжилттай байгаа нь надад их сайхан талархалтай санагддаг.Охин минь одоо 2 настай.Өөрөөр хэлбэл би хүсч байснаасаа илүүг энэ ертөнцөөс авсан азтай нэгэн.Үүний хажуугаар түүний амьдралын хэв маяг охин нь төрснөөр их өөрчлөгдсөн” хэмээн ярьжээ.

 

Г.Даша

 


Нүүр хуудас