Сахалтай бүсгүй хагас нүцгэн зургаараа “Rolling Stone”-ыг чимлээ

2015-06-27 13:00:00

 

Европын хамгийн нэр хүндтэй урлагийн тэмцээнүүдийн нэг болох 59 дэх удаагийн “Евровидение”-гийн ялагчаар2014 онд  Австрийн дуучин Кончита Вурст тодорсон. “Rise Like a Phoenix” дуугаар оролцсон тэрээр хоолойны чадлаасаа гадна сахалтай эмэгтэйн дүрд хувирсан этгээд төрхөөрөө үзэгчдийг алмайруулж чадсан юм. Австри улсын хувьд 1966 оноос хойш тус тэмцээнд ялсан анхны тохиолдол болсон бөгөөд үнэндээ ялагчийн жинхэнэ нэр нь Томас Нойвирт бөгөөд сахалтай эмэгтэйн төрх болон Кончита Вурст нэр нь олны анхаарлыг татах зорилготой аж.

 

Гэвч Томасын энэхүү этгээд төрх Орос, Беларусь, Армен зэрэг ижил хүйстнүүдийг эсэргүүцэх үзэлтэй улс орнуудын эсэргүүцэлтэй тулгарсан байна. Түүнийг тэмцээнд оролцуулахгүй байх хүсэлт дээрх улс орнуудаас олноороо ирс эн ч тэрээр ялалт байгуулж нэрд гарч чадсан юм.

 

 

Тэгвэл Австрийн дуучин, сахалтай бүсгүй  Кончита Вурст Австрийн “Rolling Stone” сэтгүүлийн шинэ дугаарын нүүрийг чимжээ. Тэрээр хагас нүцгэн зургаараа сэтгүүлийн нүүр чимсэн ба сэтгүүлийн шинэ дугаар ирэх сард худалдаанд гарах юм байна.

 

Тэрээр энэ тухай өөрийн цахим хуудаснаа “Дэлхийн хөгжмийн сэтгүүлийн нүүрэн дээр гарах нь нэр төрийн хэрэг юм” хэмээн бичиж нийтэлжээ. Ингээд та бүхэндээ сахалтай бүсгүйн сэтгүүлийн шинэхэн зургаас сонирхуулая.

 

Г.Даша

 

 


Нүүр хуудас