С.Дэмбэрэл: Битгий биологийн байдлаар ялгаварлан гадуурхаад бай

2015-06-23 17:36:56

 

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр эмэгтэй гишүүд “Эрчүүд та нар...” гэх хандлага олон гаргасан юм. Харин эрчүүдийн зүгээс “Эмэгтэй гишүүд хүүхдээ хайрлаад, эрчүүд хайрлахгүй байгаа юм шиг ярих хэрэггүй” гэж байлаа. Ялангуяа С.Одонтуяа гишүүн хэд хэдэн удаа гишүүдийн асуултанд хариулахдаа “Манай эрэгтэй гишүүд...” хэмээн өгүүлбэрээ эхлүүлсэнд С.Дэмбэрэл гишүүн тэвчээр алдав бололтой. Тэрээр “Одноо гишүүнээ нэг зүйл хүсье. Түрүүнээс хойш ажиглалааа. Дандаа л манай эрэгтэй гишүүд гээд байх юм. Битгий ингэж биологийн байдлаар ялгаварлан гадуурх л даа” хэмээн гоморхсон юм.

 

Л.Дэлгэр


Нүүр хуудас