Женнифер Лоуренсийн халуухан бие хамгаалагч

2015-06-15 11:51:00

 

Олны танил, од байна гэдэг заримдаа амаргүй байдаг. Улаан хивсэн дээр инээмсэглэн зогсож зургаа татуулах үе байхад папарацчидын дурангаас өдөр шөнөгүй зугтаж, элдвээр хэлүүлэх шар хэвлэлийн бай болно гэдэг хэцүү даваа. Жирийн хүмүүсийн адил олон нийтийн газар тайван алхана гэдэг бүр ч бүтэхгүй санаа.

 

Тэгвэл Холливуудын оддын салшгүй нэг хэсэг нь тэдний бие хамгаалагчид байдаг. Нэлээд өндөр цалинтай гэддэг тэд чадварлаг байгаад зогсохгүй Холливуудын оддоос дутахааргүй алдартай, халуун нэгэн байдаг.

 

 

 

Бие хамгаалагчдаа өндөр шаардлага тавьж, байнга халж сольж байдаг “Өлсгөлөн тоглоом”-ын од Женнифер Лоуренсийн шинэ бие хамгаалагч сүүлийн үед цахим ертөнцөд шуугиан тарьж байгаа гэнэ.

 

Сошиал хэрэглэгчдийн дунд Грег Ленз нэрээр алдаршсан шинэхэн бие хамгаалагчийн зураг Женнифер Лоуренсийн зурагнуудаас илүү эрэлттэй байгаа аж. Тэрээр Женниферийг хамгаалаад зогсохгүй бяцхан нохойд нь хүртэл халамжтай хандаж байгаа нь папарацчидын дуранд хэд хэдэн удаа өртжээ. Грег Ленз Лос-Анжелест амьдардаг бөгөөд “Gavin de Becker & Associates” хамгаалалтын фирм ажилладаг юм байна.

 

Дашрамд дурьдахад, Женнифер Лоуренсийн өмнөх бие хамгаалагч Жастин Риблет мөн л царайлаг, халуухан гэдгээрээ зартай нэгэн байжээ.

 

 

Б.Саруул

 

 


Нүүр хуудас