Мэхт мэхэндээ

2015-06-08 11:58:29

 

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нэлээдгүй ажлуудыг хэрэгжүүлж байгаа билээ. Үүний хүрээнд, зориулалтын авто зогсоол дээр бус дүрэм зөрчиж замын хөдөлгөөнд саад учруулж, нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, ачиж буулгах болон тухайн тээврийн хэрэгслийн дугуй түгжих журмыг баталсан.

 

Эдгээр журмыг хэрэгжүүлэгч байгууллага, аж ахуйн нэгжүүд түгжрэлийг тодорхой хувиар бууруулж буйгаа хэлдэг ч иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа.

 

Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээгээр “Мэхт мэхэндээ” хэмээх хоёр гэрэл зураг олныг анхаарлыг татаад байна. Учир нь түгжрэл бууруулахад нэгэн зорилго өвөртлөн ажиллаж буй дээрх байгууллагууд нэг нэгэндээ хатуурхах болсныг энэхүү гэрэл зураг өгүүлж байв.

 

А.Зул

 


Нүүр хуудас