Ц.Нямдорж: УИХ-ын гишүүд монгол хэлийг яргалахаа больцгоо

2015-06-05 10:58:13

 

УИХ-ын чуулганаар Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэж байна. Бодлогын баримт бичигтэй холбогдуулан ажлын хэсэг болон Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж байна.

 

Санал дотор бүтээлч аж үйлдвэр гэдэг үгийг ард нь англиар давхар бичсэн байсан нь Ц.Нямдорж гишүүний бухимдлыг төрүүлэв.  Тэрээр “УИХ-ын гишүүд монгол хэлийг яргалах гэж байгаа юм бол эрх үүрэгт нь үүнийг оруужлж өг. Хэрэв яргална гээд байгаа бол би жинхэнэ утгаар нь яргалж чадна шүү. УИХ-аар монгол хэлээр тоглодгоо больцгоо. Үндэснийхээ хэлийг хүндэтгэж сурахад яадаг юм, та нар. Англи хэлээр үг хэллэг оруулж ирж болохгүй. Оюунгэрэл ээ чи дуугүй бай. Хуультай холбоотой зүйл ярьж байна. Ядаргаатай юм” хэмээв.

 

С.Аз


Нүүр хуудас