Крис Женнер хүйсээ солиулсан нөхрийнхөө тухай ам нээжээ

2015-06-03 11:02:36

 

Олимпын аварга тамирчин Брюс Женнер хүйсээ солиулж, эмэгтэй төрхтэйгээр “Vanity Fair” сэтгүүлийн долоодугаар сарын дугаарыг чимсэн нь жинхэнэ шуугиан тариад байна. Реалити шоуны од Ким Кардашианы хойд эцэг Брюс нэрээ Кэйтлин Женнер болгон өөрчилж, твиттер хаягаа нээснээс хойш дөрөвхөн цагийн дотор сая гаруй дагагчтай болсон гэнэ.

 

Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард трансжендер гэдгээ олон нийтэд зарлаж, хүйсээ солиулах мэс засал хийлгэснээ хэлжээ. Түүний энэхүү шийдвэр гэр бүлийнхэн нь, тэр дундаа гурав дахь эхнэр Крис Женнерт маш хүндээр туссан гэж Hollywood Reporter мэдээлсэн байна.

 

Саяхан Крис Женнер хүйсээ солиулсан нөхрийнхөө талаар ам нээж, түүнээс салах болсон шалтгаанаа тайлбарлажээ. Тэрээр “Тэр бяцхан хүү байхаасаа л хүйсээ солиулахыг хүсдэг байсан юм бол яах гэж надтай гэрлэж, хүүхэдтэй болсон юм бэ? Энэ бүхнийг яагаад надад тайлбарлаагүй юм бэ. Бид бүхэнд гайхалтай сайхан ирээдүй байж болох байсан. Гэвч одоо энэ бүхэн үгүй боллоо. Түүний шийдвэр гэр бүлд минь маш хүндээр туссан” гэжээ.

 

Брюс Женнер 1991 онд Крис Женнертэй гэрлэж хоёр охинтой болсон. Тэрээр өмнөх гэрлэлтүүдээсээ нийт зургаан хүүхэдтэй бөгөөд  Крисийн хүүхдүүдийг оруулаад 10 хүүхдийн эцэг болжээ.

 

Б.Саруул

 


Нүүр хуудас