Загвар өмсөгч Ч.Сүбээдэй таалал төгсчээ

2015-06-03 10:43:25

 

“Монгол Модель” агентлагын загвар өмсөгч Ч.Сүбээдэй зургаадугаар сарын 1-ний шөнийн 03.00 цагт зуурдаар нас баржээ. Тэрээр загварын ертөнцөд хөл тавиад богино хугацаанд од болон гялалзаж, улмаар гадаадын загварын агентлагт загвар өмсөх карьер хөөж байсан юм. Монголын эрэгтэй моделиудыг өнгөлж,  ирээдүйд их юм дуулгах хүн хэмээгдэн байсан тэрбээр эх орондоо ирээд байхдаа ийнхүү бурхны оронд одлоо.

 

Талийгаачийн ар гэр, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 

А.Зул


Нүүр хуудас