Ким Кардашиан хоёр дахь хүүхдээ өлгийдөж авна

2015-06-01 13:58:00

 

Реалити шоуны од Ким Кардашиан бие давхар болж, хоёр дахь үрийн зулайгаа үнэрлэх гэж байгаа гэнэ. Ким энэ тухайгаа өөрийн дүү Хлоедоо дуулгасан аж. 34 настай Ким Кардашиан дахин хүүхэдтэй болсондоо туйлын баяртай байна гэж Их Британийн “Daily Mail” сэтгүүл мэдээлжээ.

 

Тэрээр өнгөрсөн жил реппер Кени Уэсттэй гэрлэсэн бөгөөд бяцхан Норт охин одоо хоёр нас хүрч байгаа юм. Ким өмнө нь хөгжмийн продюссер Дэмон Томастай гэрлэж дөрвөн жилийн дараа салж байсан бол сагсан бөмбөгч Крис Хамфристэй ердөө 72 хоногийн турш эхнэр нөхрийн харилцаатай байсан. Харин Кени Уэсттэй гэрлэсний дараа шар хэвлэлүүд тэднийг харилцааг удаан үргэлжлэхгүй гэж байсан ч хосууд хайр сэтгэлээ баталж хоёр дахь хүүхдээ өлгийдөн авахаар хүлээж байна.

 

Б.Саруул


Нүүр хуудас