Брэд Питт эхнэртээ онгоц бэлэглэхээр сонгожээ

2015-05-27 09:50:00

 

Холливудын нэр жүжигчин Анжелино Жолигийн төрсөн өдөр ирэх сарын 4-нд болно. Түүний нөхөр Брэд Питт эхнэрийнхээ 40 насны төрсөн өдөрт зориулан онцгой бэлэг барихаар зэхжээ. Тэрээр гэргийдээ онгоц бэлэглэхээр онгоц үйлдвэрлэгч компаниудын бүтээгдэхүүнтэй танилцан нэгэн загварыг сонгосон гэнэ. Түүнчлэн Жолиг нисэгчийн курст бүртгүүлжээ. Гэхдээ ямар загварын онгоц болох нь одоогоор нууц байгаа гэнэ.

 

Сонирхуулахад, Жоли  хайрт нөхөр Брэддээ маш их хайртай гэдгээ баталж, 50 насны төрсөн өдөрт нь зориулж, Нью-Йорк хотын ойролцоо орших зүрхэн хэлбэртэй Петра арлыг худалдаж авч өгч байсан билээ.

 

А.Зул


Нүүр хуудас