Бие давхар Алина Кабаева олны өмнө гарав

2015-05-21 14:34:21

 

В.Путин Оросын улс төрд хамгийн нөлөө бүхий хүн байсаар ирсэн ч гэр бүлийн амьдрал нь төдийлөн амжилттай байсангүй. Тэрээр 2013 оны зургаадугаар сард 30 жил ханилсан эхнэр Людмилагаасаа салж буйгаа албан ёсоор зарласан. Тухайн үедээ Оросын хэвлэлүүд тэдний харилцаа бараг сүүлийн 10 жилд хүйтэн хөндий байсан гэдгийг онцолж байсан юм.

 

Ийнхүү Ерөнхийлөгчийн салалттай зэрэгцэн дахин нэг шуугиан гарсан нь В.Путины нууц амраг хэмээгддэг байсан Алина Кабаева байв. Уран гимнастикч, олимпын аварга бүсгүй болон төрийн тэргүүн В.Путин нарын хайр сэтгэлийн асуудал аль 2008 онд олон нийтэд ил болж байсан ч тэд үгүйсгэсэн хэвээр байсан юм.

 

 

2012 онд Кабаеваг амаржсаны дараа В.Путины хүүхдийг төрүүлсэн гэх яриа хэсэгтээ л шуугиан дэгдээсэн. Түүнчлэн олон улсад алдартай шар хэвлэлүүд Кабаева өнгөрсөн гуравдугаар сард Швейцарийн Гэгээн Аннын эмнэлэгт хүүхдээ төрүүлсэн хэмээн мэдээлж байсан ч батлагдаагүй.

 

Тэгвэл саяхан Кабаева дахин хөлд хүнд үзэгдэж олны анхаарлыг татаад амжлаа. Тэрээр тавдугаар сарын дундуур болсон Москва дахь хүүхдийн уран сайхны гимнастикийн наадмыг зохион байгуулсан бөгөөд тайзан дээр гарч ирэхдээ улаан өнгийн даашинзаар гангарсан байжээ. Гэвч тэрээр ийнхүү олны өмнө бие давхар үзэгдсэн нь хэн хүний сонирхлыг төрүүлсэн юм. Зарим хэвлэлүүд Ерөнхийлөгч В.Путин, Кабаева нар хоёр дахь үрийн зулаагаа үнэрлэх нь гэсэн битүү мессежийг түгээж эхэлжээ.

 

Б.Саруул

 


Нүүр хуудас