Дуэйн Жонсоны гарын хээ алдрын гудамжинд мөнхөрлөө

2015-05-20 17:48:58

 

Жүжигчин Дуэйн Жонсон Холливудын алдрын гудамжинд өөрийн гар болон хөлийн хээгээ мөнхөллөө. Өдгөө 43 настай жүжигчин анх 1999 онд “Beyond the Mat” кинонд тоглон жүжигчний гараагаа эхлүүлсэн бөгөөд 2002 онд “The Mummy Returns” кинонд анхны гол дүрээ бүтээж байжээ.

 

Тэрээр дэлгэцийн 30 гаруй бүтээлд дүрээ мөнхөлсөн бөгөөд “Галзуу хурд” цувралын гуравдугаар анги, “Геркулес” кинонд тоглосон үзэгчдийг байлдан дагуулсаар байгаа билээ. Одоо тэрээр найруулагч Брэд Пейтоны “San Andreas” кинонд тоглож байгаа бөгөөд адал явдал, драм төрлийн энэхүү бүтээл энэ сарын 29-нд нээлтээ хийхээр товоо зарлаад буй юм.

 

А.Зул


 


Нүүр хуудас