Эрэгтэй загвар өмсөгчийн сэлфи олны дүргүйцлийг хүргэв

2015-05-20 12:25:00

 

Хятадын онлайн ертөнцөд 18 настай загвар өмсөгчийн зураг шуугиан тарьж байна. Тэрээр  320 мянган дагагчтай “Weibo”-гийн цахим хаягтаа өөрийн нүцгэн зургийг оруулснаас үүдэн олны эгдүүцлийг ихэд хүргэжээ.

 

Нэгэн эрийн баталж буйгаар түүнийг Лю Зичен гэдэг бөгөөд Бээжинд моделиор ажилладаг гэсэн юм. Лю Зичений нүд, нүүрний хэлбэр, зураг авахуулсан поз зэрэг нь олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэлд өртсөн байна. Зарим онлайн хэрэглэгчид түүний царайг бүхэлдээ мэс заслаар бий болсон гэжээ.

 

Харин Лю Зичен “Weibo”-гийн цахим хаягтаа зөвхөн хамраа өөрчлөхийн тулд пластик мэс засалд орсон хэмээгээд олон нийтээс шүүмжлэхгүй байхыг хүссэн  пост үлдээсэн гэнэ. Мөн өөрийгөө еврази гаралтай, англи нэрээ Крис хэмээн танилцуулсан аж.

 

Гэвч түүнийг шүүмжлэгчид таван жилийн өмнөх иргэний үнэмлэхнийх нь зургийг олж олон нийтийн сүлжээнд тавьсан байна. Сүүлийн жилүүдэд хятадын өсвөр насны залуус пластик мэс засал хийлгэж, гадаад төрхөө өөрчлөх сонирхолтой болоод байгаа аж. Харин олон нийт ийм үйлдэлд туйлын тааламжгүй ханддаг байна.

 

Б.Саруул

 

 

 


Нүүр хуудас