Шилдэг эмэгтэй бүжигчдийг шалгаруулах реалити шоу болно

2015-05-18 17:11:47

 

Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “B Production” “Aim4R Production”-тай хамтран “Туйлаас дээгүүр" нэрийн дор явагдах шилдэг эмэгтэй бүжигчдийг шалгаруулах реалити шоу зохион байгуулахаар болжээ.  

 

Энэ реалити шоу нь орчин үеийн бүжгийн хөгжлийг дэмжих, цаашлаад авьяастай ч тусалж дэмжих хүнгүй хүмүүсийг олж нээх бөгөөд өөрийн хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлээр ямар амжилтанд хүрэх боломжтой вэ гэдгийг гаргаж ирэх зорилготой гэнэ.

 

Шоуны бүртгэл “Жаргалан” хотхон дахь “B Production”-ы байранд явагдаж буй юм. Бүртгэлийн хураамжид ямар нэг төлбөр төлөхгүй.

 

Дүүргүүдийн шалгаруулалт энэ сарын 21-нд тус тусын байршилд явагдах бөгөөд шалгаруулалттай холбоотой мэдээллүүдийг та “B Production”-ы  www.facebook.com/pages/B-production  фэйсбүүк хуудаснаас авах боломжтой юм байна.

 

А.Зул


Нүүр хуудас