Бэ Ён Жүн энэ жил хуримаа хийнэ

2015-05-15 14:32:00

 

Монголчуудын дунд Чанву нэрээр алдаршсан Өмнөд Солонгосын жүжигчин Бэ Ён Жүн өөрөөсөө 13 насаар дүү найз бүсгүй Пак Сү Жинтэйгээ хуримаа хийхээр болжээ. Энэхүү мэдээллийг “Daily Spot” агентлаг баталсан бөгөөд хосуудын хурим ирэх есдүгээр сард болох гэнэ.

 

Эдүгээ 42 настай  Бэ Ён Жүн Пак Сү Жинтэй 2015 он гарснаас хойш болзож эхэлжээ. Дотно харилцаатай болоод удаагүй байгаа ч тэд хэдийнэ хоёр талын эцэг эхтэйгээ уулзаж, хуримын зөвшөөрөл авчээ.

 

“Suger” хамтлагт дуулж урлагийн замналаа эхэлсэн Пак Сү Жинийг “Миний найз охин есөн сүүлт үнэг” хэмээх солонгос сериалын дүрээр үзэгчид андахгүй билээ.

 

Б.Саруул


Нүүр хуудас