Адам Левинийг эвгүй байдалд оруулжээ

2015-05-08 11:30:47

 

Maroon 5 хамтлагийн дуучин Адам Левинийг “Jimmy Kimmel Live” шоунд оролцоод Эл Капитал театр руу орж явах үед нь нэгэн залуу түүн рүү дайрч, нунтаг зүйл цацсан хэрэг гарчээ.

 

Ямар шалтгааны улмаас ийнхүү Адам Левин рүү халдах болсон нь тодорхойгүй байгаа ч нунтаг зүйл цацсан этгээд баривчлагдсан гэж “TMZ” мэдээлсэн байна. Maroon 5 хамтлагийн гоцлол дуучин олны өмнө эвгүй байдалд орсон ч богино хугацааны дараа хувцсаа солин гарч ирж шүтэн бишрэгчидтэйгээ мэндчилжээ.

 

Б.Саруул

 

 

 

 

 


Нүүр хуудас