Сурагчаараа шүхэр бариулж явсан багш уучлал гуйжээ

2015-05-07 14:01:10

 

Сурагчаараа бүтэн өдрийн турш шүхэр бариулж явсан багш “SinaWeibo” сошиал сүлжээнд шуугиан тарьж байна. Уг зураг цахим хуудсаар гарсны дараа иргэд багш хүний ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн түүнийг шүүмжилжээ.

 

Шанхайн Баошан боловсролын товчоо зурганд гарсан эмэгтэй багшийг Баошан дүүргийн бага сургуульд ажилладаг болохыг тогтоосон байна. Энэхүү үйл явдлын дараа шүүмжлэлд өртсөн багш олон нийтээс албан ёсоор уулчлалт гуйсан байна. Мөн тэрээр “Сурагч маань намайг нарнаас хамгаалж шүхэр барьж явахад нь би татгалзаагүй. Би түүнд үгүй гэж хэлээгүй” хэмээгээд сурагч нь энэ бүхнийг сайн дураарай хийсэн гэдгийг онцлон хэлжээ.

 

 

Багш бүсгүй үүнийг хэвийн зүйл гэж бодож явсан бөгөөд сошиал сүлжээгээр түүний зураг цацагдсаны дараа цочролд орж, буруу зүйл хийсний ойлгосон хэмээн тайлбарласан байна. Харин олон нийтийн дунд залуу багшийг зэмлэн буруушаасан сэтгэгдлүүд хөвөрсөөр байгаа гэнэ.

 

Б.Саруул

 


Нүүр хуудас