Алдартнууд багадаа...

2015-05-04 15:09:34

 

Тэд багадаа бусдын л адил хүүхдүүд байсан төдийгүй том болоод хамгаалагч, гал унтраагч одон оронч болно хэмээн мөрөөдөцгөөж байсан. Гэхдээ ирээдүйд сая сая ам.долларын хөрөнгөтэй, алдартнууд болно гэдгээ тэр үед хэн нь ч төсөөлөөгүй биз ээ. 

 

1968 он, 7 настай Жорж Клуни

 

1876 он, 18 настай ТеодорРузвельт

Рузвельт багадаа астма өвчнөөр ихэд шаналдаг байсан ба шилжилтийн наснаасаа боксоор хичээллэж өвчинтэйгөө тэмцэж эхэлжээ.

 

1965 он, 4 настай Барак Обама гурван дугуйт унаж байна.

 

1943 он, 17 настай Фидель Кастро ахлах сургуулийн талбайд сагсан бөмбөг тоглож байна.

 

1954 онд онд төрсөн Мухаммед Али энэ үед 12 настай байжээ.

 

Юрий Гагарин 15 настайдаа буюу 1949 онд

 

20-р зууны хамгийн алдартай жүжигчдийн нэг Жон Уэйн 1926 онд 19 настайдаа энэ зургийг даруулжээ.

 

1959 онд, Дуучин Шер 13 настайдаа

Энэ үед тэрээр ээжийнхээ машиныг хэлэлгүй барьж яваад цагдаад баригджээ.

 

10 настай Фрэнк Синатра, 1925 он

 

1945 он, 19 настай Мэрилин Монро

 

1957 он, 17 настай Жон Ленон найз бүсгүй Синтиагийн хамт. Хожим нь тэд гэр бүл болсон билээ.

 

1942 онд Одри Хепберн 13 настай байжээ.

Одри Белгид төрсөн ч Голландад өссөн. Харин дайны дараа тэднийх Англи руу нүүсэн ба Одри тэндээс л од болох гараагаа эхэлжээ.

 

Америкийн поп-арт урлагийн томоохон төлөөлөгч Энди Уорхол 1936 онд энэ зургийг авахуулахдаа 8 настай байлаа.

 

1889 он, 14 настай Уинстон Черчиллийн сургуулийн дүрэмт хувцастай зураг

 

“Музейд өнгөрүүлсэн шөнө” киноны гол дүрийн жүжигчин Бэн Стиллер 13 настайдаа буюу 1978 онд аавтайгаа хамт Нью-Йоркоор аялж энэ зургийг даруулжээ.

 

Америкийн жүжигчин Роберт Де Ниро 7 настайдаа буюу 1950 онд

 

1954 он, 12 настай Стивен Ховкинг

 

Жан Клод Вандамын хүүхэд ахуй насны энэ зургийг Шурик гэж андуурав аа!

 

1950 он, 8 настай Пол Маккартни аавынхаа хамт

 

Ц.Удвал


Нүүр хуудас