“Флойд мөнгөө тоолж, Мэнни ард түмний баатар болов”

2015-05-04 10:24:00

 

Боксын спортын шилдгүүд болох Мэнни Пакьяо, Флойд Мэйведер нарын 12 раундын турш үргэлжилсэн халз тулаан өчигдөр болсон юм. Эн тэнцүү, хүчтэй өрсөлдөөний эцэст шүүгчдийн нэгдсэн дүнгээр Флойд Мэйведер ялалт байгуулж аваргын бүсээ хамгаалсан байна.

 

Ийнхүү Флойд Мэйведер 48 удаа тулаанд орж бүгдэд нь ялалт байгуулж, шилдэг боксчин гэдгээ баталлаа. Харин бокс сонирхогчид  түүнийг тэмцээний туршид цохилтоос бултсан, тойрсон байдалтай байсан хэмээн шүүмжилж байсан юм.

 

Мэнни Пакьяо тэмцээний дараа өгсөн ярилцлагадаа “Яг үнэндээ тэр тэмцээний туршид зугтаад л байсан. Тэр юу ч хийж чадаагүй” гэжээ. Тэгвэл түүний дасгалжуулагч Фрэдди Роак Мэнниг баруун мөрөндөө авсан гэмтлийн улмаас ялагдал хүлээсэн гэж тайлбарласан байна. Тэмцээний дараа хоёр тамирчин өөрсдийнхөө зургийг сошиалд нийтэлжээ.

 

Халз тулааны шагналын сан 280 сая ам.доллар байсан бөгөөд Флойд шагналын 60 хувийг авсан бол Мэнни 40 хувийг авчээ.

 

Б.Саруул


Нүүр хуудас