Жонни Дэп хүүхэлдэй цуглуулах хоббитой

2015-04-30 16:48:48

 

Холливудын оддын амьдрал, уран бүтээл дэлхий даяар ил байдаг. Харин тэд жүжиглэж, дуулахаас өөр юу хийж чаддагийг тийм ч олон хүн мэдэхгүй болов уу. Алдартнуудын хачин жигтэй, нууц хоббиг эндээс уншаарай.

 

Жүжигчин Вигга Мартенсен чадварлаг зураач, яруу найрагч гэнэ. Зургууд нь дэлхийд алдартай олон галлерейд тавигдсан бол шүлгийн хоёр ч ном нь гарчээ.

 

Жастин Тимберлэйк видео тоглоомын бараг л “донтон”.

 

Анжелина Жоли бусдаас ялгардаг шигээ онцгой хоббитой. Тэрээр чинжаал хутга цуглуулах дуртай аж.

 

Харин Камерон Диаз шиг эрэмгий бүсгүйн сонирхол нь эрсдэлтэй спорт. Тэрээр цасан дээр тэшүүрээр гулгах дуртай ба нэг удаа бүр бэртэж хамартаа мэс засал хийлгүүлж байжээ.

 

“Sex in the city” киноны жүжигчин Сара Жессика Паркер зураг авалтгүй үедээ дэгээ зүүгээр юм нэхэж амрах дуртай.

 

Сьюсан Сарандон, Жулия Робертс, Шерли Маклэйн гэх мэт олон эмэгтэй одод бүгчим халуунд хийдэг бикрам иогоор хичээллэдэг. Ийм төрлийн иог асар их тэвчээр шаарддаг.

 

Женнифер Лопес “krav maga” хэмээх тулааны урлагаар хичээллэх дуртай.

 

Бразилийн хөлбөмбөгчин Риналдино караокед дуулах дуртай. Тэрээр өөртөө зориулж гэртээ караоке төхөөрөмж суурилуулж байжээ.

 

Жүжигчин Селма Хаяак багадаа уран гимнастикаар хичээллэж олимпод хүртэл оролцохоор бэлдэг байсан аж.

 

Холливудын сайхан залуу Жонни Дэп яг л бяцхан охин шиг хүүхэлдэй цуглуулах хоббитой.

 

“Scream” кинонд бүтээсэн эрч хүчтэй дайчин цагдаагийн дүрээрээ танил болсон Дэвид Аркет сайн нэхмэлчин гэнэ. Энэ хоббигоо эмээгээсээ өвөлж авчээ.

 

Дуучин Силен Дион голфид хорхойтой. Мөн гуталд дуртай ба түүний цуглуулгад төрөл бүрийн гутал бий гэнэ.

 

Ц.Удвал


Нүүр хуудас