Инстаграмын эрчүүд хумсаа будав

2015-04-29 09:29:07

 

Түрүүчийн долоон хоногт өсвөр насны охид Ким Кардашианы дүү Кайли Женнерийг дуурайж аяга сорж уруулаа томосгосон зургаа олон нийтийн сүлжээнд нийтэлж байсан. Харин энэ удаа хумсаа будсан эрчүүдийн хачирхалтай зургууд Instagram- д түгэж байна.

 

Энэ нь Австралийн радиогийн The Kyle and Jackie O нэртэй шоунаас гаргасан уриалга юм байна. Учир нь АНУ-ын хөнгөн атлетикийн тамирчин асан Брус Жэннэр гэгч залуу нэгэн нэвтрүүлэгт орж олон нийтийн өмнө трансжендер эмэгтэй гэдгээ зарласан аж. Энэ үеэр Брус өөрөө ховхорч эхэлтэл нь удаан хугацаанд хумсны будагтайгаа байж үзэхсэн гэж ярьжээ. Түүний ярилцлагыг 16,8 сая хүн үзсэн ба Австралийн радио шоуны хөтлөгчид хумсаа будаж  #Брусын төлөө хумсаа будацгаая гэж хаяглан Instagram-даа зургаа нийтэлснээс хойш олон хүмүүс нийгмийн сүлжээнд хумсаа будсан зургаа хийх болжээ.

 

Ц.Удвал

 

 

 

 

 

 


Нүүр хуудас