Найз залуугийнхаа “Apple”-ийн цуглуулгыг ваннтай усанд хийж шийтгэжээ

2015-04-23 12:37:08

 

Нэгэн япон бүсгүй хуурсан найз залуугаасаа өшөө авахын тулд хамгийн “хатуу” шийтгэлийг бодож олжээ. Тэрээр найз залуугийн IMAC, Iphone, Ipad гэх мэт “Apple”-ийн цуглуулгыг нь ваннтай усанд хийж, үүнийгээ батлахын тулд зургийг нь авч түүн рүү илгээсэн байна.

 

Зөвхөн “IMAC”-ийн дэлгэцийн үнэ гэхэд 899 фунтээс эхэлдэг тул уурлаж хорссон бүсгүй найз залуудаа хэр хэмжээний хохирол учруулсан нь тодорхой юм. Бүсгүйн дарсан зургийг твиттерт 15400 хүн шэйрлэжээ.

 

Эмэгтэйчүүдийн олонх нь уг бүсгүйг дэмжиж, бүр халуун устай ваннанд хийхийг зөвлөсөн бол эрчүүд “Apple”-ийн цуглуулга нь үгүй болсонд харамсаж буйгаа илэрхийлээд 48 цаг түүхий будаанд хийж үзэхийг зөвлөсөн байна.

 

Б.Саруул

 


Нүүр хуудас