Жүжигчин Б.Навчаа үзэгчдээс уучлал гуйв

2015-04-22 16:27:25

 

 

“МN25 дугаар суваг” телевизийн бэлтгэн хүргэж буй “21000” реалити шоу нэвтрүүлгийн шинэхэн дугаарт Соёлын тэргүүний ажилтан дуучин Г.Эрдэнэтунгалаг, жүжигчин Б.Навчаа нар өрсөлдөж байгаа. Өнгөрсөн өдрүүдэд нэвтрүүлгийн оролцогч жүжигчин Б.Навчаа өрсөлдөгч Г.Эрдэнэтунгалагыг дорд үзсэн байдалтайгаар “Хөргөгчөөр нь нэг сэмж, нэг муу уушгихан гэдэг шиг. Тэр бол ядуу сэтгэлгээ л дээ. Хүн ядуу байлаа гээд гэдэс дотор авч идэх ёстой биш” хэмээн хэлсэн нь үзэгчдийн эгдүүцлийг маш ихээр төрүүлсэн юм.   

 

Тэгвэл жүжигчин Б.Навчаа энэхүү бичлэгт тайлбар хийснээ өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ. Тэрээр “Юуны өмнө надад шүүмжлэлтэй хандаж байгаа хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Учир нь хүн шүүмжлэлээс том ухаарал авдаг. 21000 бол шоу. Энд өрсөлдөгчөө дайрах дайралтыг нэвтрүүлгийн багаас өгдөг. Маш олон зүйлс ярьж хийснийг нэвтрүүлэгт эвлүүлэг хийж гаргадаг гэдгийг та бүхэн бас ойлгоорой. Энэ нь хүний зэвүү хүргэх эсвэл сонирхлыг нь татах яриаг зөвхөн оруулдаг гэсэн үг. Би Монгол хүн учраас цувдайн идэх дуртай. Нэвтрүүлэгт би 10 хоногийн турш дан ганц гэдсээр хоолож, яс буцалгаад байхыг ядуу сэтгэлгээ гэсэн юм. Энэ нь нэг ёсондоо үзэгчдийг уйдаахгүй байх төрөл бүрийн хүнсээр хоол хийхийг хүссэндээ л тэр.  Буруу ойлгогдсон нь миний ярианы соёлгүй, буруу эвлүүлэг хоёроос боллоо. Та бүхнээсээ уучлал хүсч байна” хэмээн бичжээ.

 

А.Зул


Нүүр хуудас