Б.Навчаа: Цувдай идэх нь ядуу сэтгэлгээ

2015-04-21 20:52:16

 

“МN25 дугаар суваг” телевизийн бэлтгэн хүргэдэг “21000” реалити шоу нэвтрүүлэг шинэхэн дугаараараа үзэгчидтэй уулзаад байгаа билээ. Энэ удаагийн дугаарт Соёлын тэргүүний ажилтан дуучин Г.Эрдэнэтунгалаг, жүжигчин Б.Навчаа нар өрсөлдөж байгаа юм.

Энэхүү реалити шоуны оролцогчид зочид буудалд 10 хоног амьдрахдаа 21000 төгрөгнөөсөө дүрэмд заасны дагуу өдөр бүр өөр 500-1000 төгрөгөөр хүнсний бүтээгдэхүүн худалдаж авах юм.  

Тэд шоуны эхний өдрөөс л эхлэн хүнсээ цуглуулахдаа өөрсдийн авьяас, олны танил царайгаа ашиглан худалдан авалт хийж байсан нь үзэгчдээс ихээхэн шүүмжлэл дагуулсан.

https://www.youtube.com/watch?v=37vEcHh6OTo

 

Тэгвэл өчигдөр гарсан дугаарт нэвтрүүлгийн оролцогч СТА жүжигчин Б.Навчаа өрсөлдөгч Г.Эрдэнэтунгалагыг дорд үзсэн байдалтайгаар “Хөргөгчөөр нь нэг сэмж, нэг муу уушгихан гэдэг шиг. Тэр бол ядуу сэтгэлгээ л дээ. Хүн ядуу байлаа гээд гэдэс дотор авч идэх ёстой биш” хэмээн хэлсэн нь үзэгчдийн эгдүүцлийг маш ихээр төрүүлжээ.

https://www.youtube.com/watch?t=69&v=maqtmsjhjfg

 

Энэхүү нэвтрүүлгийг үзсэн зарим үзэгчид “Хүндэлж явсан жүжигчин минь ийм зүйл ярьсанд урам хугарав. Цувдай идлээ гээд ядуу сэтгэлгээ юу” хэмээн өөр хоорондоо бичиж байсан бол зарим нь “Цувдай идэв дээ. Ядуу сэтгэлгээ шүү” хэмээн жиргэж эхэллээ.

 

 

Ямартай ч “21000” реалити шоуны энэ удаагийн ялагч жүжигчин Б.Навчаа юу, дуучин Г.Эрдэнэтунгалаг уу гэдэг нь тун удахгүй тодрох биз ээ.

 

 

 А.Зул

 


Нүүр хуудас