Хумсны хэлбэр юу өгүүлдэг вэ

2015-04-21 09:20:27

Урт босоо: Даруу төлөв бөгөөд романтикууд

 

 

Зөөлөн зан ааштай, болгоомжтой, уран сэтгэмж сайтай бүтээлч тал руугаа хүмүүс байдаг. Бусадтай амархан эв эеэ олдог, бараг бүх хүмүүстэй нийцтэй байж чаддаг.

 

Өргөн хөндлөн: Түргэн ууртай бөгөөд онолчид

 

 

 

Үнэнч, дэмий ярианд дургүй, түргэн ууртай мөн аливаа зүйлд онолын үүднээс ярьж, хандах дуртай хүмүүс. Тэд ямар ч тохиодолд үнэнийг хэлдэг учраас үргэлж хүмүүст зөвлөгөө өгч байдаг.

 

 

Дугуй эсвэл өндгөн хэлбэртэй: Тайван дөлгөөн бөгөөд энх тайвны төлөө тэмцэгчид

 

 

Амар амгалан, өвөрмөц, өөдрөг үзэлтэй бас ухаалаг. Бүхнийг өөрийнхөөрөө хийдэг. Юунд ч бууж өгөхийг хүсдэггүй. Тэд хүмүүстэй удаан хугацаагаар нөхөрлөдөг.

 

Дөрвөлжин: Нухацтай бөгөөд реалистикууд

 

 

Удирдагч, хүчтэй, чадвартай бас аймшиггүй чин зоригтнууд юм. Ихэнхдээ ноцтой чухал царайлж байдаг бөгөөд бусад хүмүүс тэднийг тэргүүлэгч гэж хардаг. Гэхдээ дотны хүмүүсдээ зөөлөн талаа харуулдаг онцлогтой.

 

 

Гурвалжин эсвэл урвуу гурвалжин: Эмзэг мэдрэмтгий бөгөөд суутнууд

 

 

Ухаалаг, бүх зүйлийг төгс хийхийг хичээдэг, шинийг санаачлагч, бусдаас өөр хүмүүс байдаг. Тэд магадгүй суут ухаантнууд байх. Хамгаас түрүүлж сэтгэдэг, бусдыг гайхашруулагчид юм.

 

 

Гонзгой: Итгэл даахаар үнэнч, найдвартай хүмүүс

 

 

Хамгийн ихээр итгэж болохуйц, найрсаг, сайхан зантай. Хэрэгтэй үед нь эелдэг хандаж байдаг тул хүмүүс тэдэнд дуртай байдаг.

 

 

 

Илдний хэлбэртэй: Хичээнгүй, идэвхтэй идеалистууд

 

 

Нэр төрд дуртай, зүтгэлтэй, мөрөөдөмтгий, сайн төвлөрч чаддаг хүмүүс байдаг. Өмнөө тавьсан зорилго эсвэл хамгийн чухал зүйлдээ тууштай зүтгэдэг ба бусдад урам хайрлаж, сэтгэлийг нь баясгаж чаддаг.

 Ц.Удвал


Нүүр хуудас